Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур (Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 21.2-25.7 градус, өндөр уулын сумдын нутгаар 18.0-21.2 градус дулаан байлаа. Агаарын үнэмлэхүй их температур Их Нууруудын Хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 30-35 градус, Өндөр уулын сумдаар 25-31 градус дулаан байлаа. Агаарын үнэмлэхүй бага температур Их Нууруудын Хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө 10-15 градус, өндөр уулын сумдаар 3-11 градус дулаан, агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр Зэрэг, Жаргалант, Дарви, Эрдэнэбүрэн, Манхан, Мянгад, Дөргөн, Цэцэг, Булган Алтай,Үенч сумдад 2-8 өдөр ажиглагдсан. Хамгийн олон хоног Зэрэг, Булган, Жаргалант сумдад тус тус 8 өдөр ажиглагдсан. Хамгийн дулаан нь Булган суманд 35 градус хүрч халсан бол Чандмань, Мөнххайрхан, Мөст, Дуут, Ховд сумдад 30 градусаас давж халсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний температур (Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 21-34 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 51-61 градус хүрч халсан бол хамгийн бага температур шөнөдөө 0 градус хүйтнээс 12 градус дулаан байлаа. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 9-10 өдөр ажиглагдсан.
Хур тунадас (Precipitаtion): Энэ арав хоногт Алтай, Булган, Үенч, Зэрэг, Дөргөн сумдаас бусад сумдын нутгаар 0.0-10.1 мм буюу нийт 26.5 мм тунадас орлоо. Хамгийн их тунадас Дарви суманд /10.1 мм/, Дуут суманд 7.6 мм, Мөнххайрхан суманд 4.7 мм тунадас орлоо.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхины их хурд Зэрэг суманд секундэд 26 метр, Мөст суманд 21 метр, Жаргалант, Мөнххайрхан, Ховд, Булган, Манхан, Чандмань сумдын нутгаар 14-18 метр хүрч хүчтэй шуурсан бол бусад сумдын салхины хурд секундэд 4-12 метр хүрч зөөлөн явган шуургатай байлаа.
Ургамал (Plant): Энэ арав хоногт ихэнх нутгаар хур бороо бага, хөрсөндөө чийг бага байснаас бэлчээрийн ургамлын гэмтэл арилаагүй, ургалт удаашралтай байна. 10 хоногийн байдлаар ургамлын дундаж өндөр 3-11 см, ургамлын ургалтын байдал Дарви суманд сайн, бусад сумдын нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна. Нийт нутгаар хур тунадас бага орсон, чийг бага, агаарт +30 градус, хөрсөн дэрээ +40 градусаас дээш гарч халсан халалт олон хоног үргэлжилснээс бэлчээрийн ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, таана, хөмүүл мэтийн шүүслэг ургамлын газрын дээрх хэсэг хатаж алга болох, бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай, үе шат явагдахгүй хэт хаталтын байдалтай болсон. Нийт нутгаар агаарын харьцангуй чийгийн дундаж 23-38%-ийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад сүү цагаан идээ боловсруулах, мал оторлох ажил үргэлжилж, зарим сумдад хадлан тэжээл бэлтгэх ажил эхлэн явагдаж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний ногоо, жимс жимсгэнээ хурааж борлуулах, усалгаа, зэрлэг түүх зэрэг ажлууд үргэлжилэн явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт нийт нутгаар 26.5 мм бороо орсон. Хамгийн их тунадас Дарви суманд 10.1 мм бороо орсон. Алтайн өвөр говийн сумд болон Зэрэг, Дөргөн сумдад хур тунадас ороогүй.
- Хөрсний гадарга дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт сумдад 9-10 өдөр ажиглагдсан.
- Салхины хамгийн их хурд Зэрэг суманд 26 м/с, Мөст суманд 21 м/с хүрсэн.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
Ц.Нямбаяр
2024 оны 8 дугаар сарын 12-нд